/ / “Монгол цэргийн баяр”-ын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэв

“Монгол цэргийн баяр”-ын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэв

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дарга,  хурандаа С.Ганбат, анги байгууллагын захирагч, дарга нар мөн дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан үе  үеийн ахмад дайчид хүрэлцэн ирж оролцлоо.  Мөн энэ үйл ажиллагааны  үеэр алба хаагчдаа манлайлан ажиллаж байгаа зарим алба хаагч нарт цэргийн цол шагнал гардуулж, урлагийн хэсэгчилсэн тоглолтоор алба хаагч нартаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан  баярын хурлын үеэр дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат:

“Төрийн цэргийн бүрэлдэхүүн болсон Дотоодын цэрэгт залуу нас, мэдлэг чадвар, халуун сэтгэлээ  зориулж ирсэн үе үеийн ахмад буурлууд, одоо мөр зэрэгцэн ажиллаж , улс эх орныхоо дотоод аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үүрэгтээ үнэнчээр  зүтгэж буй алба хаагчид  та бүхэндээ орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал, эх орныхоо тусгаар  тогтнолын төлөө халуун амиа өргөж, бүлээн цусаа урсгасан мянга мянган цэрэг эрсийнхээ баатарлаг үйлсээр  бид бүхэн энэ өдөр бахархаж,  хүндэтгэн  дурсаж  байна. Цэргийн  алба, цэргийн үүрэг  бол иргэдээ эх оронч үзлээр цэнэглэж, сэтгэл зүйн тэсвэр хатуужлыг  суулгадаг эх ундарга нь байж  ирсэн бөгөөд төр засгаас  цэргийн алба хаагчдын хаах орчин, нийгмийн хамгаалал, эрх зүйн  баталгааг хангах, ахуй амьдралыг чиглэсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Монгол улсын Дотоодын цэрэг нь анх 1922 онд үүсгэн байгуулагдаж,  төр засаг, иргэдийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал обьектыг  хамгаалах, олзлогсод болон хоригдлыг хуяглан хүргэх, хянан харгалзах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулахад цагдаагийн байгууллагад  туслалцаа үзүүлэх, хүн, малын гоц халдварт  өвчин гарсан үед хорио цээрийн дэглэм сахиулах, төр засгийн  шийдвэрээр  улс оронд гарсан үймээн самууныг таслан зогсоох, терроризмтой тэмцэх сөрөг тусгай ажиллагаанд  оролцох зэрэг хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхэн уламжлал дайчин замналтай” гэж онцолсон юм.

Дотоодын цэргийн штабаас  “Монгол цэргийн баяр”-ын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэв

 

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-06
Эрэн сурвалжилж байна