/ / Харуулын дарга нартай уулзалт, сургалт, зөвлөгөөн зохион байгуулав.

Харуулын дарга нартай уулзалт, сургалт, зөвлөгөөн зохион байгуулав.

Улсын онц чухал обьектын хамгаалалтын харуулын дарга нартай уулзалт, сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт, сургалт, зөвлөгөөнд  Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академийн аюулгүй байдлын удирдлага, стратегийн порфессорын багийн профессор,  доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Г.Базарваань “Аюулгүй байдлын тухай ойлголт” сэдвээр,  Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул “Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагч, байгууллагын соёлыг дээшлүүлэх”  сэдвээр,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтийн стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор (Ph.D), Ц.Минжин “Цэргийн байгууллагын үүсэл хөгжлийн үе шат” сэдвээр   алба хаагчдад сургалтыг зохион байгууллаа. 

Уулзалт, сургалт, зөвлөгөөний төгсгөлд  Өргөө кино театрт монголын уран сайхны  “2000" кино үзүүлж сонирхууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-06
Эрэн сурвалжилж байна