/ / “Ням гараг- нэг сая” цэнгээнт нэвтрүүлэгт оролцов.

“Ням гараг- нэг сая” цэнгээнт нэвтрүүлэгт оролцов.

“Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аян, Ангийн түүхт 97 жилийг ойг тохиолдуулан  алба хаагчдын төлөөллийг Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Ням гараг-Нэг сая” хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлэгт 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр оролцууллаа.

 Тэмцээнд штаб, хүний нөөц, соёл хүмүүжил, хамгаалалтын 5 салбар, цагдаагийн хэсгээс тус бүр 1 алба хаагч, ар тал, хангалтаас 2 алба хаагч, нийт 10 алба хаагч хурд, хүч, авхаалж самбаагаа сорив.

 Нэвтрүүлэгт оролцсон алба хаагчдаас өөрийн хурд хүч, авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучилж хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Баатархүү супер шагнал болох 1.000.000 төгрөгийн эзэн болж, уг тэмцээний 1.000.000 төгрөгийн төлөөх супер тэмцээний рекордыг хамгийн богино хугацаанд гүйцэтгэсэн оролцогч боллоо.

 Нэвтрүүлэг Монголын үндэсний олон нийтийн телевизээр 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 18.00 гарах болно.

 Нэвтрүүлэгт оролцсон нийт алба хаагчдад ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-06
Эрэн сурвалжилж байна