/ / ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТЭМЦЭЭН БОЛОВ.

     Цагдаа, дотоодын цэргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн 2018 оны 05 сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод болж өндөрлөв. Тус тэмцээнд 30 байгууллагын 140 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаар өрсөлдсөнөөс багийн дүнгээр I байранд ОНАБХГ-ын Хамгаалалтын газар, II байранд Төв аймгийн цагдаагийн газар, III байранд Дотоодын цэргийн 05 дугаар анги шалгарлаа.

     Ангийн төвөөс эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд "БИОКОМБИНАТ" ТӨААТҮГ-ын Хамгаалалтын II салбарын оператор харуулчин, дэд ахлагч н.Энхмаа алтан медаль, +63 кг-ын жинд Хамгаалалтын I салбарын оператор харуулчин, ахлах ахлагч Н.Энхтуяа мөнгөн медаль, тус жинд "МҮОНРТ"-ын Хамгаалалтын V салбарын оператор харуулчин, ахлагч Д.Цэцэгээ хүрэл медаль, Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд "МҮОНРТ"-ын Хамгаалалтын V салбарын харуулчин, дэд ахлагч Ж.Цэвээндорж мөнгөн медаль, 86кг-ын жинд "ТЭЦ-4" ТӨХК-ын Хамгаалалтын IV салбарын харуулчин, дэд ахлагч н.Мөнхболд хүрэл медалын болзлыг тус тус хангав. Тэмцээнд оролцсон нийт тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-06
Эрэн сурвалжилж байна