/ / Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тэмдэглэв.

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тэмдэглэв.

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын ба Цэргийн гавъяаны улаан туг, Цэргийн гавъяаны одонт Дотоодын цэргийн 05 дугаар ангиас Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /02-р сарын 02/ Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, түүний байгуулсан гавъяа зүтгэлийн талаар алба хаагчид болон Хилийн 0151 дүгээр анги, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн алба хаагч, Сонгинохайрхан дүүргийн 106, 123 дугаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдээлэл хийлээ.

 

          Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат оролцож, 05 дугаар ангийн болон Хилийн 0151 дүгээр анги, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн хүндэт  харуул жагслаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-06
Эрэн сурвалжилж байна