/ / ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН АЛБА ХААГЧИД “ЦЭРГИЙН ТАНГАРАГ” ӨРГӨЛӨӨ.

ДОТООДЫН ЦЭРГИЙН 05 ДУГААР АНГИЙН АЛБА ХААГЧИД “ЦЭРГИЙН ТАНГАРАГ” ӨРГӨЛӨӨ.

 Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Дотоодын цэргийн тухай хууль”-ийг батлаж, энэ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байгаа билээ.

 Хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр /2017.12.01/ Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын ба Цэргийн гавьяаны улаан туг, Цэргийн гавьяаны одонт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүн “Цэргийн албаны тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу эх орондоо үнэнчийн баталгаа болсон “Цэргийн тангараг”  өргөлөө.

 Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус ангиас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан, хамтран ажилладаг байгууллагын удирдлага оролцлоо. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-06
Эрэн сурвалжилж байна