/ / “Уран илтгэгч”-ийн уралдаан зарлалаа

“Уран илтгэгч”-ийн уралдаан зарлалаа

Цагдаагийн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд газрын офицеруудын манлайлал, үүрэг хариуцлага, харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээ, хандлагыг сайжруулах, оюун ухааныг хөгжүүлэх, өөртэйгөө ажиллах болон алба хаагч нартай ажиллах арга барилд сургах зорилгоор 2015 оны 04-р сарын 01-ний 05-р сарын 15-ны өдрийг дуустал, 45 хоногийн хугацаатай “Офицеруудын бүтээлч хандлагыг сайжруулах” тусгай ажлын удирдамж гарган, офицеруудын дунд нийт 18 төрлийн бүтээлч ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд газрын офицеруудын дунд “Эссэ бичлэг”-ийн уралдаан зохион байгуулан, шилдэгүүдээ тодруулсан ба 1-р байранд объект хамгаалах нэгдүгээр хэсгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Л.Баярсайхан, тус хэсгийн 2-р байранд цагдаагийн ахмад Ж.Түмэнбаяр, 3-р байранд цагдаагийн ахмад Ш.Батсайхан, хамгаалах тавдугаар хэсгийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад С.Батсайхан нар шалгарлаа. Мөн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч Г.Галдандулжаа, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Эрдэнэхуяг, цагдаагийн ахлах дэслэгч Н.Дугаржав, цагдаагийн дэслэгч Г.Батсүх, цагдаагийн дэслэгч Р.Сэнгээбаатар нар амжилттай оролцлоо.

Эссэ бичлэгийн уралдаанд идэвхи санаачлагатай оролцсон объект хамгаалах 1, 5 дугаар хэсгийн офицеруудад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

            Удирдамжийн хүрээнд одоо “Уран илтгэгч”-ийн уралдаан зарлаж, шилдэг нэг “Уран илтгэгч”-ийг тодруулна.

            Нийт офицерууддаа зохион байгуулагдаж буй тэмцээн уралдаанд улам идэвхи, санаачлагатай оролцохыг уриалж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-06
Эрэн сурвалжилж байна