/ Мэдээ мэдээлэл / Сэрэмжлүүлэг / Хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа болов.

Хугацаат цэргийн алба хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа болов.

Энэ сарын 11-ний өдөр Сүхбаатарын ба Цэргийн гавъяаны улаан туг, Цэргийн гавъяаны одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2020 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэрэгт татагдан ирсэн алба хаагчдын цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болов.

Тус арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга, 809 дүгээр тусгай салбарын захирагч, хурандаа Г.Эрдэнэбаяр, Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, хурандаа Ц.Наранбаатар нарын хүндэт зочид цэргийн тангараг өргөж буй бүрэлдэхүүн оролцлоо.

Хугацаат цэрэгт 2020 оны 2 дугаар ээлжээр татагдан ирсэн алба хаагчид жагсаалын үзүүлэх тоглолт хийж хүндэт зочдын мэлмийг баясгав.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-06
Эрэн сурвалжилж байна