/ Мэдээ мэдээлэл / Сэрэмжлүүлэг / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.БОЛД ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБТ АЖИЛЛАЖ, АНГИ, БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ж.БОЛД ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБТ АЖИЛЛАЖ, АНГИ, БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд өнөөдөр Дотоодын цэргийн штабт ажиллаж, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Дотоодын цэргийн “Байлдааны туг”-нд хүндэтгэл үзүүлэн, анги, байгууллагын алба хаагчидтай уулзалт зохион байгуулж, үүрэг, ажлын чиглэл өгч ажиллалаа.

Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчидтай хийсэн уулзалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд хэлэхдээ: “Улсын онц чухал объектыг хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх болон хуулиар хүлээсэн бусад чиг үүргийг зохих түвшинд, хариуцлагатайгаар биелүүлж байгаа Та бүхний амрыг эрье. Алба хаагч бүр Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чанд сахин биелүүлж, ямар ч үед албаны бэлэн байдлыг ханган, даалгасан үүргийг цаг хугацаанд нь бүрэн биелүүлж ажиллах шаардлагатай. Цаашид алба хаагчдыг мэргэшүүлэх, анги, байгууллагад шаардлагатай байгаа мэргэжлийн боловсон хүчнээр хангах, мөн тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана.” гэлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-06
Эрэн сурвалжилж байна