/ Мэдээ мэдээлэл / Сэрэмжлүүлэг / Харуулын дарга нарын дунд сургалт-зөвлөгөөн зохион байгуулав.

Харуулын дарга нарын дунд сургалт-зөвлөгөөн зохион байгуулав.

 Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас болон Дотоодын цэргийн штабаас 2020 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, харуулын дарга нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, албаны идэвхи санаачлага, хандлагыг өөрчлөх, харуулын бүрэлдэхүүнийг удирдах мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлээр “Манлайлал ба хариуцлага-Шаардлага ба зарчим” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2020 оны 07 дугаар сарын 08-ний өдөр  Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байрлалд  зохион байгуулав. 

 Сургалт зөвлөгөөний үеэр “Улсын онц чухал объектын аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Манлайлал ба хариуцлага-шаардлага ба зарчим” сэдвээр хэлэлцүүлэг, мөн Дотоод Хэргийн Их сургуулийн Дотоодын цэргийн албаны тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, цагдаагийн хурандаа З.Цэрэнбатаа “Манлайлал-шаардлага-хариуцлага” сэдвээр сургалт орж мэдлэг оюунаа хуваалцлаа. 

   Зөвлөгөөнд оролцсон харуулын дарга нарт “Харилцааны соёл, удирдлагын ур чадварыг дээшлүүлэх арга зүй”, “Галт зэвсэг тавьж олгох, хүлээн авах, галт зэвсэгтэй харьцах үеийн аюулгүй арга хэмжээний зааварчилгаа”, “Шалган нэвтрүүлэх журмын хэрэгжилтийг хангуулах ажиллагаа”, “Харуулын заавар, Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг удирдан зохион байгуулах арга зүй”, “Авилга ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх”, “Хэт богино долгионы радио станц, энгэрийн камер ашиглах журам” сэдвийн хүрээнд бэлтгэсэн гарын авлага, зурагт хуудсыг тараан олгож, “Батламж” гардуулав. 

  Зөвлөгөөний төгсгөлд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн үйл ажиллагаа, чиг үүрэг, эмнэлэгийн алба, цэргийн байр, спорт заал, соёлын төв, сургалтын танхимын зохион байгуулалттай танилцаж харилцан туршлага солилцов. 

   Тус сургалт-зөвлөгөөн нь офицер бүрэлдэхүүний манлайлал, ажлын хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн үр дүнтэй, шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2019-08-06
Эрэн сурвалжилж байна